Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

www.etachi.mn нь Талх Чихэр ХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэнд Талх Чихэр ХК /цаашид www.etachi.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 

2.ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

www.etachi.mn худалдааны тэмдэгтүүд нь Талх Чихэр Х-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

www.etachi.mn-ын мэдээ, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ бүтээгдэхүүний мэдээлэл зэрэг нь Талх Чихэр ХK-ийн бусад салбар дэлгүүртэй ижил байна.

Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

3. ВЭБСАЙТЫН ХЭРЭГЛЭГЧ БА БҮРТГЭЛ

www.etachi.mn-ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх, заасан хүснэгтэд бөглөнө.

Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.

Шинээр бүртгүүлмэгц тухайн хэрэглэгчийн имэйл хаягт дэлгэрэнгүй мэдээлэл илгээгдэнэ.

 

4. ТӨЛБӨР ТООЦОО

Үйлчилгээний нийт төлбөр нь бараа бүтээдэхүүний үнэ болон хүргэлтийн хаягт тохирсон төлбөрийн нийлбэр дүн байна.

www.etachi.mn-ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.

Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.

Төлбөр нь илүү төлөгдсөн бол www.etachi.mn нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.

Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд www.etachi.mn хариуцах боломжгүй.

 

5. ХҮРГЭЛТ

www.etachi.mn нь хэрэглэгч бараа бүтээгдэхүүний захиалга баталгаажуулахдаа сонгосон өдөр хүргэлт хийнэ.

Хүргэлт нь долоо хоног бүрийн Ням гараг болон МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.

Хүргэлтийг хэрэглэгчийн заасан хаягт, захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.

 

6. БАРИМТЖУУЛАЛТ

Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн www.etachi.mn-д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.

Бараа хүргэж хэрэглэгчид гардуулахдаа цаасан баримт үйлдэнэ.

 

7. БАРАА БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ

Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдотой зэрэг шалгаанаар буцаах солих эрхтэй.

Талх Чихэр ХК-ийн салбар дэлгүүрүүдэд мөрдөгдөж буй Буцаах солих журамтай ижил нөхцөл үйлчилнэ. \журмын линк холбох\

www.etachi.mn-ээс чанар, тоо ширхгийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй. Бусад тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн зардлыг хариуцах буюу хэрэглэгчийн үйлчилгээний төвд авч очин солих, буцаах боломжтой.

 

8. БУСАД ЗААЛТ

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэбсайтын оператор хэрэглэгчийн утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 72 цагийн дотор буцаах эрхтэй.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл болон чат ашиглан мөн 72777777 утсаар холбогдон хийж болно.


 

Ачаалж байна...