Сайт ашиглах тусламж

“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Аэро сити, Майдар хотын төслийн талаар ярилцлаа.

Саяхан УИХ-ын даргад Майдар хотыг бүтээн байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү. Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л хичээн ажиллаж байгаа. Социализмаас ардчилсан нийгэмд, нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд, төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд гээд л.

Үүнтэй зэрэгцээд бидний амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж, хүн амын тоо ихэсч, хотод амьдрах иргэдийн тоо ихэссэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил хот сууринг шинээр бий болгож байгаагүй юм байна.

Нэгэнт энэ цагийн иргэдийн эрэлт, шаардлагад нийцсэн орчин цагийн хотыг барьж байгуулах нийгмийн шаардлага, хэрэгцээ үүсээд удаж байгаа болохоор нэн тэргүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд томоохон алхам болох үүднээс дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Цаашдаа алслагдсан хөдөө орон нутгуудаа хөгжүүлэх бодлогыг ч бид хажуугаар нь боловсруулаад явж байгаа.

Ачаалж байна...